Home Video Мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдсан сурагчдын 60 хувь нь ажлын байртай болжээ

Мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдсан сурагчдын 60 хувь нь ажлын байртай болжээ

26
0

Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 55 дугаар сургууль суурь боловсролоос гадна тогооч, цэцэрлэгч, зочид буудлын үйлчлэгч, талх нарийн боов, бариста гэх зэрэг нарийн мэргэжлээр сурагчдаа давхар бэлтгэдэг.

Сурагчдаа мэргэжлийн ур чадварт ийнхүү суралцуулж байгаа нь төгсөөд бие даан хөдөлмөр эрхлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай.

Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар хичээллэж буй бөгөөд 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцуулж, мэргэжлийн баримжаа олгож эхэлжээ.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдсан сурагчдын 60 орчим хувь нь ажлын байртай болсон гэсэн судалгаа гарчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here