Энэтхэгт Перс хэлээр үлдсэн “Судрын чуулган” номын онцлог усан будгийн зургууд, Монголын эзэнт улсын алтан ургийн хаадын зурагт түүхийг өгүүлдэг. 2015 оны тавдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Нарендра Моди Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХIII-XIV зууны монголчуудын түүхийг өгүүлсэн ховор гар бичмэлийг захиалгаар хуулбарлуулан бэлэглэсэн байдаг.
Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд хаадууд, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маяг зэргийг тусгаж зурагт хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн уг гар бичмэл 80 гаруй чимэг зураг дүрслэлтэй.
Энэ удаагийн тусгай үзэсгэлэнд 44 могол зургийг сонгон олонд анх удаа дэлгэн толилуулж байгаарааа онцлогтой.